images

ЛОЗАНН ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТУХАЙ

Мэдээ мэдээлэл

2025-11-06

19

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам болон “Монгол-Швейцарын соёлын солилцооны төв” ТББ 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Ням гарагт Лозанн хотноо консулын үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгнө.

Иймд Лозанн болон ойролцоох кантон, хотуудад амьдарч буй монгол иргэд хүрэлцэн ирнэ үү.

Консулын үйлчилгээ:

• Итгэмжлэл

• Баримт бичгийн баталгаажуулалт

• Төрсний бүртгэл

• Иргэний үнэмлэхийн хурууны хээ өгөх, зураг авах

• Гадаад паспорт шинээр захиалах

• Буцах үнэмлэх

• Иргэний бичиг баримтын орчуулга / иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, жолооны үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ /

• Хууль эрх зүйн зөвлөгөө зэрэг болно.

Та бүхэн өөрийн бичиг баримтыг бүрэн авч ирж үйлчлүүлээрэй.

Банкны посмашинд картаар төлөх боломжтой.

Консулын үйлчилгээний мэдээллийг https://geneva.embassy.mn/category/141, ТББ-ын мэдээллийг www.monswiss.gov холбоосоор авна уу.

Хэзээ: 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11.00-15.00 цагийн хооронд.

Хаана: “Food Halle 15" Av. de Sévelin 15, 1004 Lausanne

Холбоо барих: Консулын үйлчилгээтэй холбоотой мэдээллийг тус ЭСЯ-ны (+41)227741974 утас, [email protected] хаягаар холбогдон авна уу