НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) МЕХАНИЗМЫН 50 ДУГААР ХУРАЛДААН ЖЕНЕВ ХОТНОО БОЛЖ БАЙНА
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн Ажлын хэсгийн 50 дугаар хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 3-наас 14-ний өдрүүдэд Женев хотноо болж байна. Энэ удаагийн хуралдаанаар нийт 14 улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцэнэ.
Тус хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Манай төлөөлөгчид Болгар, Беларусь, Хорват зэрэг улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний илтгэлийн хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв.
Монгол Улсын хувьд 11 дүгээр сарын 4-ний өдөр хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний 4 дэх илтгэлээ хэлэлцүүлсэн билээ. Ажлын хэсгийн хуралдаан үргэлжилж байна.