images

НҮБ-ЫН ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН 16 ДУГААР БАГА ХУРАЛ ЖЕНЕВ ХОТНОО ЭХЭЛЛЭЭ

Мэдээ мэдээлэл

2025-10-20

16

ШХУ-ын Женев хотноо энэ 10 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд хуралдаж буй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн 16 дугаар Бага хуралд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг тус Бага хуралд дэлхийн 190 гаруй улсын төр, засгийн тэргүүн, худалдааны сайд, дэд сайд, судлаач эрдэмтэд, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, олон талт худалдааны механизм, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэн, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын ирэх 4 жилийн тэргүүлэх зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм.

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа 10 дугаар сарын 20-ны өдөр Бага хурлын Ерөнхий санал шүүмжлэл болон Хөгжиж буй орнуудын “G77 ба Хятад” бүлгийн Сайд нарын хуралд тус тус оролцож, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Женев дэх Бүлгийн зохицуулагчийн хувиар бүлгийн байр суурийг илэрхийлэн үг хэллээ.

Бага хурал үргэлжилж байна.