images

МОНГОЛ УЛС ШВЕЙЦАРЫН ТЭРГҮҮЛЭХ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ "ОЛМА ЭКСПО”-Д АНХ УДАА ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2025-10-16

42

Швейцарын Холбооны Улсын Ст.Галленд болж буй 82 дахь удаагийн "Олма Экспо"-д Монгол Улс анх удаа оролцож байна.
 
Энэ оны 10 дугаар сарын 09-19-ний өдрүүдэд болж буй ШХУ-ын хамгийн том, тэргүүлэх үзэсгэлэнд жил бүр олон улсын хүнс, хөдөө аж ахуй, техник, технологийн 500 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 600,000 хүн үзэж сонирхдог байна.
 
Тус үзэсгэлэнгийн зохион байгуулагч болон Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцож буй “Хүннү фэйшн”, “Их Эргэлт”, “Наран кашемир”, “Тод оймс”, “Бажуна фэйшн” тэргүүтэй арьс шир, ноос ноолуур, модон эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй Ст.Галлен хотноо уулзаж, талархал илэрхийллээ.
 
Монголын аж ахуйн нэгжүүд эл үзэсгэлэнд тогтмол оролцож, эх орноо сурталчлах, бараа бүтээгдэхүүнээ таниулах, гэрээ хэлцэл байгуулахад талууд дэмжлэг үзүүлэхээр тохиров.