НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭЭД КОМИССАРТАЙ УУЛЗАВ
НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрктэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.