ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН АСУУДЛААР ЯРИЛЦАВ
Нью-Йорк хот, 2025 оны 10 дугаар сарын 09.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Р.Фатиматай энэ сарын 09-ний өдөр Нью-Йорк хотноо уулзалт хийж, санал солилцлоо.
Дээд төлөөлөгч Р.Фатима Женев хотноо төвтэй Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын бүлгийн зохицуулагчаар Монгол Улс энэ оны 9 дүгээр сараас ажиллаж эхэлсэнд дахин баяр хүргэж, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтаар талууд ДГХБО-ын эрх ашгийг олон талт худалдааны механизмд хамгаалах, ДХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газруудтай идэвхтэй хамтран ажиллах, ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын мөрөөр Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр (2024-2034)-ийг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов.
Түүнчлэн энэ 10 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Женев хотноо болох НҮБ-ын Худалдаа хөгжлийн 16 дугаар Бага хурал, ирэх 2026 оны 2 дугаар сард Камерун Улсад зохион байгуулах ДХБ-ын Сайд нарын 14 дүгээр Бага хурлын хүрээнд ДГХБО-ын асуудлыг хэлэлцүүлэх бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.