ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАА БА ЖЕНДЭРИЙН АЛБАН БУС БҮЛГИЙН ХУРАЛДААНД “WEIDE” САНГИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ.
Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Худалдаа ба жендэрийн албан бус бүлгийн хуралдаан боллоо.
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа БТГ-аас “Цахим эдийн засаг дахь экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих сан” (WEIDE fund)-ийн Монгол Улс дахь хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж оролцов.
Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ), Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн хамтарсан Цахим эдийн засаг дахь экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих сан”-ийн анхдугаар үе шатыг хэрэгжүүлэх 4 улсын нэгээр тодорч, 1 сая ам.долларын тэтгэлэг авах болзлыг хангасан бөгөөд төсөлд хамрагдахаар шалгарсан Монгол Улсын 46 аж ахуйн нэгжийг 8 дугаар сарын 25-ны өдөр Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр зарласан билээ.