images

ШВЕЙЦАРЫН БҮСИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Мэдээ мэдээлэл

2025-10-06

46

Швейцарын бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ШХУ-ын Женев хотноо амжилттай боллоо. Тэмцээнд нийт эрэгтэй 7, эмэгтэй 9 баг тамирчин хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

🏆Эрэгтэй багуудаас:

1-р байр G976 vbc Alpha bag

2-р байр Shadow баг

3-р байр Ноён баг

🏆Эмэгтэй багуудаас:

1-р байр G976 VBC Alpha баг

2-р байр Geneve G-adorh баг

3-р байр Geneve puzzles багууд шалгарлаа.

Шилдэг давуулагч:

Б.Анхням / G976 Vbc alpha /

Г.Гантулга / Ноён /

Шилдэг холбогч:

Т.Эрдэнэсор / G976 vbc alpha /

Э.Батука / shadow баг /

Шилдэг довтлогч:

Н.Ундрал / G-adore /

Б.Амарамгалан / G976 Vbc alpha /

Шилдэг тэгш тоглогч:

Б.Ивээлт / G976 Vbc alpha /

О.Амар / G976 Vbc alpha /

“Association Sportive G976” ерөнхий зохион байгуулагчаар ажилласан тус тэмцээнд Женев дэх Элчин сайдын яам дэмжлэг үзүүлэн оролцов. Тус тэмцээнийг зохион байгуулахад гар бие оролцож дэмжсэн, хандив өгсөн хувь хүн, байгууллага, хамт олонд талархал илэрхийлье.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчид, хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.