images

ШВЕЙЦАРЫН ГХЯ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ M.ЛЕЙТНЕРТЭЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2025-09-29

74

2025 оны 9 дүгээр сарын 29, Женев хот. Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Элчин сайд Mаркус Лейтнертэй уулзав.
 
Уулзалтын эхэнд Элчин сайд Д.Гэрэлмаа Элчин сайд А.Лейтнерийг Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар томилогдож, үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
 
Талууд Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын харилцааны ололт амжилт, үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, цаашид улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
 
Өнгөрсөн 2024 онд тохиосон Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсныг талууд онцлов.
 
Уулзалтын төгсгөлд бүс нутгийн болон олон улсын нөхцөл байдал, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.