ШХУ, МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ТАМГЫН ГАЗРУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА
Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын Хяналтын байнгын хороо, Техникийн хамтын ажиллагааны хэлтсийн төлөөлөгчид энэ сарын 23-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж, Монгол Улсын Хурлын Тамгын газартай хамтран “Парламентын хяналт шалгалт, үнэлгээ мониторингийн асуудлаар туршлага солилцох уулзалт"-ыг зохион байгуулж байна.
Эл арга хэмжээний хүрээнд талууд хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх аргачлал, сайн туршлагыг харилцан солилцож, Швейцарын Хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн тусламжтайгаар өмнө хэрэгжсэн төслүүдийн үр дүнг хэлэлцэх, цаашдын хамтын ажиллагааны зорилтот чиглэлийг тодорхойлохоор зорьж буй.