ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Бүгд Найрамдах Франц Улсаас Зэвсэг хураах бага хурлын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Анн Лазар-Сюритай 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр уулзав.
Уулзалтаар талууд олон талт хамтын ажиллагаа, энх тайван, аюулгүй байдал болон Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын талаар санал солилцов.
Манай улс 2026 оны 1 дүгээр сард Зэвсэг хураах бага хурлыг даргална.