images

ЖЕНЕВ ХОТНОО МОНГОЛЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Мэдээ мэдээлэл

2025-09-15

82

Швейцар дахь Монголчуудын насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах "Nomads cup 2025" тэмцээн 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Женев хотноо амжилттай боллоо.

🏀 Тэмцээнд тамирчид хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж.

🏆 1-р байрт "Баавгай" баг,

🏆 2-р байрт "Лозанн" баг,

🏆 3-р байрт "Key keepers"

багууд байр эзэлж шагналын эзэд боллоо.

Шилдэг тоглогч: Н.Нягтхолбоо

Шилдэг шидэлт: Б.Баттөгс нар тодорлоо.

Тус тэмцээнийг зохион байгуулсан холбоо, хамт олон болон тэмцээнд оролцсон нийт баг тамирчид, хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчдэд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам талархал илэрхийлж цаашдын спорт, ажил хөдөлмөрт амжилт хүсье.