“СПОРТ БУУДЛАГА - 2025” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Швейцар дахь AMSR нийгэмлэг, "GM-STAR“ спорт клуб, Швейцарын Монгол Шагайн харвааны баг хамт олон, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Спорт буудлагын өдөрлөг тэмцээнийг энэ сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 55 тамирчин оролцож, 50 метр, 300 метрийн зайн буудлага болон гар бууны төрөлд цэц мэргэнээ сорин өрсөлдөв.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй спорт буудлагын тэмцээний зохион байгуулагч, оролцогч, хөгжөөн дэмжигчдэд талархал илэрхийлье.