images

ЦЮРИХ ХОТЫН 4000 ГАРУЙ ИРГЭД МОНГОЛ СОЁЛТОЙ ТАНИЛЦЛАА

Мэдээ мэдээлэл

2025-09-08

37

Швейцарын Цюрих хотод жил бүр зохион байгуулагддаг “Музейн урт шөнө” хэмээх соёлын наадмын хүрээнд тус хотын нэр хүндтэй музейнууд шөнийн 2 цаг хүртэл ажиллаж, иргэдэд үзэсгэлэн, арга хэмжээг хямдралтай үнээр толилуулдаг уламжлалтай. Энэ жилийн наадамд Цюрихийн Риетберг музей 2025 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Монголын соёлыг онцлон оролцлоо.

Монгол Улсаас Швейцарт суугаа Элчин сайдын яам, Риетберг музей болон “Мандах Наран” ТББ-ын хамтран зохион байгуулсан энэхүү өдөрлөгт Цюрих хотын 4000 орчим иргэд хүрэлцэн ирж, Монголын нүүдэлчдийн сэтгэлгээ, урлаг, уламжлалт ахуйг илэрхийлсэн олон сонирхолтой арга хэмжээнд оролцлоо. Үүнд “Монголчууд: Хоёр цаг хугацаа” олон улсын үзэсгэлэнгээс сэдэвлэсэн амьтдын дүрс бүхий уран зургийн сургалт, морин хуур, уртын дуу, ардын бүжгийн үзүүлбэр, мөн уламжлалт монгол гэрийн танилцуулга багтсан юм.

Талууд цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж 2025 оны 10 дугаар сарын 24-нөөс 2026 оны 3 дугаар сар хүртэл Риетберг музейд “Монголчууд: Хоёр цаг хугацаа” олон улсын үзэсгэлэнг албан ёсоор дэлгэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.