images

ОУШХБ-ЫНАЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН БҮЛГИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2025-09-05

37

НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагa (ОУШХБ)-ын Ерөнхий захирал Эми Поупаас Ази, Номхон далайн орнуудын бүлэгт зориулан 9 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулсан уулзалтад Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа оролцов.
 
Ерөнхий захирал Э.Поуп тус байгууллагын бодлого, үйл ажиллагаа, хүмүүнлэгийн тусламж, шилжилт хөдөлгөөний бодлого, шинэчлэл, ОУШХБ-д учирч буй санхүүгийн хүндрэл, даван туулах арга замын талаар танилцуулга хийж, санал солилцов.
 
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа хэлсэн үгэндээ, Монгол Улс, ОУШХБ-ын хооронд хөгжүүлж буй хамтын ажиллагааны үр дүн, тус байгууллагаас манай үзүүлж ирсэн тусламж, төсөл хөтөлбөрийг онцлон тэмдэглэж, Монгол Улс ОУШХБ-ын үйл ажиллагааг тууштай дэмжихийг илэрхийллээ.