ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын Төв болон Зүүн Азийн бүсийг хариуцсан дэд захирал Самуель Коббиг өөр ажилд томилогдож буйтай холбогдуулан 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагаа, сүүлийн жилүүдэд гарсан ахиц дэвшил, түүний дотор 2024 онд Швейцарын Ерөнхийлөгч В.Амхердын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнг тэмдэглэж, цаашид хэрэгжүүлэхээр тохиролцсон арга хэмжээний талаар ярилцав.
Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газар, дэд захирал С.Коббигоос тус ЭСЯ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, түүний шинэ үүрэгт ажилд өндөр амжилт хүслээ.