МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧИЙН БОГИНО ХЭМЖЭЭНИЙ УРАН САЙХНЫ КИНО ЛОКАРНОГИЙН ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ОРОЛЦОНО
Дэлхийд алдартай Локарногийн олон улсын 78 дахь удаагийн кино наадам Швейцар Улсын Локарно хотноо 2025 оны 8 дугаар сарын 6-16-ны өдрүүдэд болно.
Тус кино наадмын “Богино хэмжээний уран сайхны кино”-ны уралдаант шалгаруулалтад Монгол Улсын “Гуру Медиа” продакшн, найруулагч П.Лхагвадулам, Францын “Аврора фильмс” компанийн хамтран бүтээсэн “Урагшаа харсан цонх” кино шалгарч, наадмын үеэр 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 14.30 цагт нээлтээ хийх гэж байна.
Локарногийн кино наадмын уралдаант шалгаруулалтын хэсэгт Монгол Улсаас анх удаа сонгогдон шалгарсан тус киног 8 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд кино наадмын дэлгэцнээ толилуулах тул иргэд та бүхнийг киноны уран бүтээлчид, жүжигчдийг дэмжиж, хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.
Энэ жил 78 дахь жилдээ зохион байгуулагдаж буй эл наадмын бүрэлдэхүүн хэсэг болох “Open doors hub” төсөл, “Open doors lab” тусгай сургалтад манай улсын залуу уран бүтээлчид 2019 - 2021 онд сонгогдон хамрагдаж байв.