images

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Мэдээ мэдээлэл

2025-07-23

48

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Р.Фатима нар энэ сарын 22-ны өдөр цахим уулзалт хийж, санал солилцлоо.

Дээд төлөөлөгч Р.Фатима Женев хотноо төвтэй Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын бүлгийн зохицуулагчаар Монгол Улс дахин ажиллах болсонд талархал илэрхийлж, амжилт хүслээ. Манай улс тус бүлгийн зохицуулагчаар 2021-2022 онд ажиллаж байсан.

Уулзалтаар талууд ДГХБО-ын эрх ашгийг олон талт худалдааны механизмд хамгаалах, ДХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газруудтай идэвхтэй хамтран ажиллах, энэ оны 8 дугаар сард Туркменистан Улсын Аваза хотод хуралдах ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурал, 10 дугаар сард Женев хотноо болох НҮБ-ын ХХБХ-ын 16 дугаар Бага хурал, ирэх 2026 оны 2 дугаар сард Камерун Улсад зохион байгуулах ДХБ-ын Сайд нарын 14 дүгээр Бага хурлын хүрээнд ДГХБО-ын асуудлыг тусган хэлэлцүүлэх, тусгай хэрэгцээ шаардлагатай эдгээр улсын хөгжилд хувь нэмэр оруулахад анхаарч ажиллахаар тогтов.