images

ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ХАМТАРСАН ЗѲВЛѲХ БҮЛГИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2025-07-01

28

Женев хотноо 2025 оны 6 дугаар сарын 27-ны ѳдѳр болсон  Олон улсын худалдааны тѳв (ОУХТ)-ийн Хамтарсан зѳвлѳх бүлгийн уулзалтад оролцов.  

ОУХТ-ийн Хамтарсан зѳвлѳх бүлэг нь жил бүр хуралдаж, ОУХТ-ийн жилийн тайланд үндэслэн тус байгууллагын үйл ажиллагааг хянан хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлдог.

Хамтарсан зѳвлѳх бүлгийн уулзалтын үеэр манай улсын төлөөлөгч Монгол, ОУХТ-ийн харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын хулдалдааны төвийн хамтран хэрэгжүүлж буй  “Дижитал эдийн засаг дахь экспортлогч эмэгтэйчүүдийн сан” болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2025 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Дэлхийн бизнес эрхлэгчдийн форум зэрэг ажлыг танилцуулцуулж үг хэлэв.