images

ДИПЛОМАТ АЛБАНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Мэдээ мэдээлэл

2025-06-24

6

Дипломат албаны эмэгтэйчүүдийн олон улсын өдөр өнөөдөр тохиож байна.
 
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Т.Валоваягийн санаачилгаар “Олон талт хамтын ажиллагаа, дипломат үйл ажиллагааны манлайлагч эмэгтэйчүүд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
 
Олон улсын харилцаа, гадаад бодлогыг тодорхойлох, энх тайвны төлөөх яриа хэлэлцээг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд олон талт хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж буй эмэгтэйчүүдийг алдаршуулах зорилготой тус үзэсгэлэнд дэлхийн 60 гаруй улсын 107 эмэгтэйг онцолж, гэрэл зургийг байршуулсан байна.
 
Монгол Улсаас Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын дагуу байгуулагдсан “Green Climate Fund” буюу Уур амьсгалын ногоон сангийн гадаад харилцаа эрхэлсэн захирал С.Оюун нарын үйл хэрэг, манлайлал, хувь нэмрийг тодотгож, тус үзэсгэлэнд оролцуулжээ.