images

ОЛОН ТАЛТ ХУДАЛДААНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Мэдээ мэдээлэл

2025-06-20

26

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа ДХБ-ын Барааны худалдааны зөвлөлийг даргалагч, Аргентин Улсын Байнгын төлөөлөгч Густаво Лунаццитай 6 дугаар сарын 19-ний өдөр уулзлаа.

Уулзалтаар, олон талт худалдааны механизмын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, ДХБ-ын гишүүн орнуудад тулгамдаж буй асуудал, нэн ялангуяа далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй тээвэр, логистикийн сорилт, бүс нутгийн болон олон талт худалдааны хэлэлцээрийн ач холбогдлын талаар хөндөн санал солилцов.