images

“АЗИЙН НААДАМ 2025” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2025-06-13

34

Женев хот дахь Азийн орнуудын Элчин сайд нарын гэргий нарын холбооноос 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын төв байранд “Азийн наадам 2025” арга хэмжээг зохион байгуулав.
Арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Женев хотод үйл ажиллагаа явуулж буй зарим бизнес эрхлэгчтэй хамтран оролцож, үндэсний хоол, уламжлалт ноолуур болон гар урлалын бүтээгдэхүүнээ сурталчлав.
Арга хэмжээнд Азийн 23 улсын Байнгын төлөөлөгчийн газар оролцов.