БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ЗӨВЛӨХ ХОРООНЫ ХУРАЛДААНД ОРОЛЦОВ
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага (UNCTAD)-ын Гаалийн бүрдүүлэлтийн автоматжуулсан систем (ASYCUDA)-ийн Зөвлөх хорооны хуралдаанд оролцов.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 2024 оноос хойш НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын Гаалийн бүрдүүлэлтийн автоматжуулсан системийн Зөвлөх хорооны гишүүнээр ажиллаж буй бөгөөд тус хөтөлбөрийн стратегийн зорилго, хяналт, урт хугацааны үр нөлөөг хангахад хувь нэмэр оруулж байна.
Гаалийн бүрдүүлэлтийн автоматжуулсан систем 100 гаруй улсад хэрэгжиж, гаалийн үйл ажиллагааг орчин үеийн шаардлагад нийцүүлэн автоматжуулах, худалдааны үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Зөвлөх хорооны хуралдааны үеэр хөтөлбөрийн сүүлийн үеийн үйл ажиллагаа, худалдааны технологийн шинэчлэлүүдийг танилцуулж, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжуудыг хэлэлцэв.