images

“ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛАВ

Мэдээ мэдээлэл

2025-06-09

14

Элчин сайд Д.Гэрэлмаа 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 58 дугаар зарлигаар “Эхийн алдар” одонгоор шагнуулсан ээж нарт одонг ЭСЯ-нд гардуулан өгч, баяр хүргэв. “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор Ч.Алтантүлхүүр, Ж.Мөнхтуяа, Б.Солонго, П.Юмжирдулам, Г.Бумдарь нарын ээж шагнуулав.
Элчин сайд одонтой ээжүүд болон гэр бүл, үр хүүхдэд нь баяр хүргэн, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөв. Монголын үрс маш олон болох болтугай