images

МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ПАРЛАМЕНТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2025-06-04

20

Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөл (Парламент)-ийн гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга Лорен Верлитэй энэ сарын 3-ны өдөр Берн хотноо уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцлоо.
 
Элчин сайд Д.Гэрэлмаа, Үндэсний зөвлөлийн гишүүн Л.Верли нар Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Швейцарын Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй хоёр улсын парламентын хамтарсан төсөл хөтөлбөр, Парламентын найрамдлын бүлгүүд, Олон Улсын Парламентын Холбооны хүрээнд хамтран ажиллах асуудлаар ярилцав.
 
Хоёр улсын хооронд улс төр, батлан хамгаалах, худалдаа эдийн засгийн харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ иргэд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтойг тэмдэглэж, энэ онд зохион байгуулах соёл урлагийн хамтарсан арга хэмжээ, Цюрихийн Ритбергийн музейд толилуулах үзэсгэлэн болон “Валэгийн яармаг”, “Олма” зэрэг Швейцарын томоохон үзэсгэлэн яармагт Монголын аж ахуйн нэгж, иргэд оролцох бэлтгэлийг хангаж буй талаар мэдээлэл солилцлоо.
 
Швейцарын Холбооны Улсын хууль тогтоох байгууллага буюу Парламент нь ард түмнээс сонгогдсон 200 гишүүнтэй Үндэсний зөвлөл (дээд танхим), Кантонуудын төлөөлөл болсон 46 гишүүнтэй Муж улсуудын зөвлөл (доод танхим)-өөс бүрддэг.