images

ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2025-05-22

35

Женев хотноо энэ сарын 20-21-ний ѳдрүүдэд хуралдсан Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанд Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
ДХБ-ын 166 гишүүн болон 23 ажиглагч улсын төлөөлөгчид оролцсон энэ удаагийн хуралдаанаар олон улсын худалдаа эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, олон талт, нээлттэй, худалдааны бодлогыг дэмжих, тулгарч буй саад бэрхшээлийг даван тууулах, цахим худалдаа, хөдөө аж ахуй, ДХБ-ын олон талт хэлэлцээрийн хэрэгжилт, шинээр байгуулах зарим хэлэлцээрийн явц зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцлээ. Төлөөлөгчид ирэх 2026 оны 3 дугаар сард Камерун Улсад хуралдах ДХБ-ын Сайд нарын 14 дүгээр Бага хурлын бэлтгэлийг хангах, ДХБ-ын дотоод шинэчлэлийн асуудлаар санал солилцов.
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Монгол Улсын байр суурийг илэрхийлж хэлсэн үгэндээ, олон улсын худалдаа эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын төлөөх ДХБ-ын гишүүдийн үүрэг оролцоо, ДГХБО-уудад тулгамдаж буй худалдааны саад бэрхшээл, хамтран шийдвэрлэх боломжийн талаар онцлон дурдлаа.