images

ЭЛЧИН САЙД ПАП ЛЕОГ ГЭГЭЭН ХУТАГТАД ӨРГӨМЖЛӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2025-05-19

61

Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа Пап Леог Гэгээн хутагтад өргөмжлөх ёслолын ажиллагааны нээлт буюу 5 дугаар сарын 16-ны өдөр Ватикан хотод болсон Дипломат төлөөлөгчиййн тэргүүн нарын уулзалт болон 5 дугаар сарын 18-нд Ватикан Улсын Ариун Петрийн талбайд Пап Леог Гэгээн хутагтад өргөмжлөх ёслолын өндөр түвшний хэсэгт тус тус оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Пап Леод хүргүүлсэн баярын захидлыг Элчин сайд Пап Леотой 5 дугаар сарын 18-нд тусгайлан мэндчилэх үеэр гардуулан өгч баяр хүргэв.

Гэгээн хутагтад өргөмжлөх ёслолын арга хэмжээний үеэр Пап Лео эв нэгдэл, хайр, энх тайвныг уриалсан үг хэлсэн. Тэрээр Католик сүмийн нэгдмэл байдал болон дэлхий дахинд шударга, урт хугацааны энх тайван тогтоох шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Пап Леог өргөмжлөх ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн улс төрийн удирдагчид, шашны төлөөлөгчид, хаад, хатад болон 260,000 гаруй сүсэгтэн ирж оролцлоо.