images

НҮБ-ЫН ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2025-05-14

9

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 5 дугаар сарын 13-ны өдөр НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хороо (SPT)-ны дэд дарга Элина Штайнертетэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Хатагтай Э.Штайнерте тэргүүтэй Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хорооны төлөөлөгчид өнгөрсөн 2024 оны 5 дугаар сард манай улсад айлчилж ажилласан билээ.

Тус Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хорооноос зарласан НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц (товчоор)-ын Нэмэлт протокол (OPCAT)-ын дагуу байгуулагдсан Тусгай сангийн дэмжлэгээр 2025 онд хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс (Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм)-аас дэвшүүлсэн төслийн санал шалгараад буй.