images

ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН АСУУДЛААРХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2025-05-07

9

Олон Улсын Улаан Загалмай Хорооноос олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн төлөөх улс төрийн үүрэг амлалтаа эрчимжүүлэх Дэлхийн санаачилга (Global Initiative to Galvanize Political Commitment to International Humanitarian Law (global IHL initiative)-ын хүрээнд энэ сарын 07-ны өдөр цахимаар зохион байгуулсан Үндэсний нийгэмлэгүүдийн асуудлаарх анхдугаар зөвлөлдөх уулзалтад Женев дэх Байнгын төлөөлөгчийн газар, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төлөөлөгчид оролцов.
Олон улсын хүмүүнлэгийн өнөөгийн нөхцөл байдал, улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар гишүүн орнууд танилцуулга хийж, улс төрийн үүрэг амлалтаа эрчимжүүлж, хэрэгжүүлэхэд үндэсний нийгэмлэгийн үүрэг оролцоо, сайн жишиг, үйл ажиллагааг ярилцан, хүмүүнлэгийн эрх зүйг бэхжүүлэх үйл хэрэгт цаашид хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.