images

ЦЮРИХ ХОТОД ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

Мэдээ мэдээлэл

2025-05-12

10

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам Цюрих хотноо 2025 оны 5 дугаар сарын 10-ны Бямба гарагт явуулын консулын үйлчилгээ үзүүллээ. Тус хотод оршин суугаа болон ойролцоох хотуудаас ирсэн 40 орчим иргэн нотариат, иргэний шинэчилсэн бүртгэл, төрсний гэрчилгээ, гадаад паспортын захиалга зэрэг консулын үйлчилгээ авч, бусад сонирхсон асуудлаар зөвлөгөө мэдээлэл авлаа.