БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ЦАХИМ ХУДАЛДАА, ДИЖИТАЛ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛААРХ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ШИНЖЭЭЧДИЙН БҮЛГИЙН 8 ДУГААР ХУРЛЫГ НЭЭЖ, ҮГ ХЭЛЭВ
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2025 оны 5 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд болж буй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын Цахим худалдаа, дижитал эдийн засгийн асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээчдийн бүлгийн 8 дугаар хурлыг нээж үг хэлэв.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2024 оны 5 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын Цахим худалдаа, дижитал эдийн засгийн асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээчдийн бүлгийн 7 дугаар хурлын дэд даргаар сонгогдон ажилласан юм.
Цахим худалдаа, дижитал эдийн засгийн асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээчдийн бүлэг нь мэдээлэл, харилцаа холбооны технологи, цахим худалдаа, дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын хүчин чармайлтыг дэмжихийн зэрэгцээ улс орнуудын дижитал хуваагдлыг бууруулж, илүү хүртээмжтэй, мэдлэгт суурилсан нийгмийг хөгжүүлэхийг зорьж байна.