images

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН "ХӨГЖИЛ БА ОЮУНЫ ӨМЧИЙН ХОРОО"-НЫ 34 ДҮГЭЭР ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2025-05-06

79

Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын "Хөгжил ба оюуны өмчийн хороо"-ны 34 дүгээр хуралдаанд Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын газрын дарга Г.Гантулга тэргүүтэй манай улсын төлөөлөгчид 2025 оны 5 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд Женев хотноо оролцож байна.

Энэ удаагийн хуралдаанаар Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх ДОӨБ-ын Ерөнхий захирлын илтгэл, гишүүн орнуудын оюуны өмчийн чадавхыг бэхжүүлэх, технологийн шилжилт, инновацыг дэмжих чиглэлээр шинэ төслүүдийн саналыг хэлэлцэж, дүгнэнэ.