images

ЦЮРИХ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Мэдээ мэдээлэл

2025-04-23

15

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Бямба гарагт Цюрих хотноо консулын үйлчилгээ үзүүлнэ.
Иймд Цюрих, Базел, Берн болон ойролцоох кантон, хотуудад амьдарч буй монгол иргэд хүрэлцэн ирнэ үү.
Консулын үйлчилгээ:
• Итгэмжлэл
• Баримт бичгийн баталгаажуулалт
• Төрсний бүртгэл
• Иргэний үнэмлэхийн хурууны хээ өгөх, зураг авах
• Гадаад паспорт шинээр захиалах, зураг авах
• Буцах үнэмлэх
• Иргэний бичиг баримтын орчуулга / иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, жолооны үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ /
• Виз хүсэх зэрэг болно.
- Та бүхэн өөрийн бичиг баримтыг бүрэн авч ирж үйлчлүүлээрэй.
- Банкны посмашинд картаар төлөх боломжтой.
- Консулын үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг https://geneva.embassy.mn/category/141 холбоосоор авна уу.
Хэзээ: 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 11.00-16.00 цагийн хооронд.
Хаана: Riedtlistrasse 41 zürich 8006
Холбоо барих: Консулын үйлчилгээтэй холбоотой мэдээллийг тус ЭСЯ-ны (+41)227741974 утас, [email protected] хаягаар холбогдон авна уу.