images

"GENEVE OPEN CUP 2025" ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Мэдээ мэдээлэл

2025-04-14

68

Европ дахь Монголчуудын насанд хүрэгчдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 4 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд ШХУ-ын Женев хотноо амжилттай боллоо. Тэмцээнд нийт 4 улсын 21 багийн 210 гаруй тамирчин хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
🏐Багууд:
• Эрэгтэй: 6 баг
• Эмэгтэй: 7 баг
• Ахмад эрэгтэй: 4 баг
• Ахмад эмэгтэй: 4 баг
“Association Sportive G976”, "G976 Волейболын клуб" ерөнхий зохион байгуулагчаар ажилласан тус тэмцээнд Женев дэх Элчин сайдын яам дэмжлэг үзүүлэн оролцов. Тус тэмцээнийг зохион байгуулахад гар бие оролцож дэмжсэн, хандив өгсөн хувь хүн, байгууллага, спортын холбоодын хамт олонд талархал илэрхийлье. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчид, хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.