ЭЛЧИН САЙД ЦЮРИХ ХОТЫН РИТБЕРГ МУЗЕЙД АЖИЛЛАВ
Элчин сайд Д.Гэрэлмаа Цюрих хотын Ритберг музейд 2025 оны 4 дүгээр сарын 8-нд ажиллаж музейн орлогч дарга Йоханнес Белц тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар талууд хоёр орны соёлын харилцаа, тэр дундаа музейн хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа тэмдэглээд, “Цюрих хотын музейн урт шөнө” арга хэмжээний хүрээнд 2025 оны 9 дүгээр сард Ритберг музейд хамтран зохион байгуулах Монголын үзэсгэлэн болон Ритберг музейд 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 2 дугаар сар хүртэл толилуулахаар бэлтгэж буй "Монголчууд: хоёр цаг хугацаа" үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын асуудлаар мэдээлэл, санал солилцлоо.