ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг 2025 оны 03 дугаар сарын 31-ээс 4 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсад томилолтоор ажиллах үеэрээ тус улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Александр Фазельтай уулзаж, санал солилцлоо.
Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, А.Фазель нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, өнгөрсөн 2024 онд тохиосон Монгол Улс, ШХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Амхердын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үр дүн, ач холбогдлыг онцлон тэмдэглэж, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд үргэлжлүүлэн идэвхтэй ажиллах асуудлаар ярилцав.