images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ЭРХ ХАРИУЦСАН ХЭЛТСИЙН ДАРГА А.БАТ-ЭРДЭНЭТЭЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2025-03-28

34

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа НҮБ-ын Женев дэх төвд 30 гаруй жил үндсэн ажилтнаар амжилттай ажилласан НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газрын Хөгжлийн Эрх хариуцсан хэлтсийн дарга А.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Байнгын төлөөлөгчийн газрын дипломат ажилтнууд олон талт хамтын ажиллагааны хүрээнд А.Бат-Эрдэнэ даргатай чөлөөт ярилцлага өрнүүлэв.

Тэрээр Байнгын төлөөлөгчийн газрын ажилд амжилт хүсэж “Алтан Гэрэгэ”-г дурсгав.