ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Монголын өмгөөлөгчдийн холбооны Гадаад харилцаа, олон улсын эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Н.Ариунзаяатай уулзав.
Уулзалтаар Монголын өмгөөлөгчдийн холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Монголын өмгөөлөгчдийн холбоо нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгчдийг эгнээдээ нэгтгэж, хүний эрх, эрх чөлөө, хууль болон шударга ёсыг эрхэмлэн дээдлэх, өмгөөлөгчийн үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг хангах, бэхжүүлэх, өмгөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалахыг эрхэм зорилго болгон ажилладаг төрийн бус байгууллага юм.