images

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2025-03-13

65

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын Тамгын газрын дарга Ваггелис Игглесистэй 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр уулзав.
 
Уулзалтаар талууд мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэх, дижитал шилжилтийг хурдасгах, инновацыг дэмжих, дижитал технологийг тогтвортой хөгжилд ашиглах чиглэлээр Монгол Улс, ОУЦХБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Түүнчлэн, талууд 2025 онд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав.
 
Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь анх “Олон улсын телеграфчдын холбоо” нэртэйгээр 1865 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Парис хотноо байгуулагдсан, дэлхийн анхны олон улсын харилцаа холбооны байгууллага юм. Тус байгууллагын нэрийг 1932 онд “Олон улсын цахилгаан холбоо” болгон өөрчилсөн бөгөөд Монгол Улс 1964 онд гишүүнээр элссэн. Олон улсын цахилгаан холбоо нь НҮБ-ын мэдээлэл, харилцаа холбооны технологийн асуудлаарх төрөлжсөн байгууллага бөгөөд өдгөө 194 улсыг эгнээндээ нэгтгэж байна.