ЭЛЧИН САЙД ЖЕНЕВТ АЖИЛЛАЖ БУЙ ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Элчин сайд Д.Гэрэлмаа энэ 2 дугаар сарын 17-ны өдөр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) болон Женевийн Их сургуулийн эмнэлэг хооронд 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Женевийн Их сургуулийн эмнэлгийн Хавдар судлалын тасаг болон Мэс заслын тасагт ажиллаж буй ХСҮТ-ийн мэс засалч, Доктор Б.Азжаргал, ХСҮТ-ийн онкологич, радиологич Доктор Д.Саранзаяа нарыг хүлээн авч уулзлаа.
Женевийн Их сургуулийн эмнэлэгт манай эмч нар ажиллах хугацаанд Монгол Улсад төдийлөн хүртээмж багатай байгаа орчин үеийн хорт хавдар судлалын чухал бүрэлдэхүүн хэсэг болох дархлааны эмчилгээ (immunotherapy) болон хэвлий, цээжний эрхтнүүдэд хөнөөл багатай орчин үеийн арга техник болох дурангийн болон торакоскопи мэс заслын ур чадварыг дээшлүүлэхэд оршиж байна.
1602 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Женевийн Их сургуулийн эмнэлэг нь нийт 8 улсын эмнэлэг, 2 клиник, 40 амбулаторитой ба 11,000 гаруй ажилтантай Европын томоохон эмнэлгүүдийн нэг юм.