images

ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2025-02-10

66

 
Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлаг (ШХА)-ийн Ерөнхий захирал, Элчин сайд Патрисия Данцы-тай энэ сарын 07-ны өдөр уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
 
Уулзалтын үеэр талууд Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэг, санхүүжилтээр Монгол Улсад 20 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүн, ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
 
Тус байгууллагаас манай улсад үзүүлэх хөгжлийн тусламж 2024 оны 6 дугаар сард дуусгавар болсон хэдий ч хоёр улсын харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа талууд нотолж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, түүний дотор одоо хэрэгжиж буй эрүүл мэнд, боловсрол, хүний эрх, хууль эрх зүйн салбар дахь хамтарсан төслүүдийг бодит үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.