ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын Олон улсын худалдаа, түүхий эдийн хэлтсийн ажилтан Ромен Перез, Олон улсын худалдаа, бодлогын зөвлөх М.Сувдмаа нарыг Байнгын төлөөлөгчийн газарт хүлээн авч уулзав.
Уулзалтаар Монгол Улс, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай улсын махны нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, дотор мах, хүнсний зориулалттай дайвар бүтээгдэхүүн болон адууны махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, энэ хүрээнд цаашид төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагаас Монгол дахь махны экспортын өртгийн сүлжээний цогц судалгааг 2021 онд хийж, эл салбарт тулгарч буй бэрхшээл, хязгаарлалтыг нарийвчлан авч үзэж, тэдгээрийг шийдвэрлэх талаар зөвлөмж өгсөн болно.