ЭЛЧИН САЙД ХОФФМАНН-ЛА РОШЕ КОМПАНИД ЗОЧЛОВ
Элчин сайд Д.Гэрэлмаа 2025 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Швейцарийн Базель хотноо төвтэй олон улсын эрүүл мэндийн Ф. Хоффманн-Ла Роше компанид зочилж Роше Фарма Интернэшнл-ийн дарга ноён Йорг Рупп тэргүүтэй тус компанийн төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар талууд хоёр орны эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагаа тэр дундаа тус компанийн дэвшилтэд технологи, сүүлийн үеийн судалгаа шинжилгээгээр бүтдэг эм болон оношлогооны бүтээгдэхүүнийг Монгол Улсад өргөнөөр нэвтрүүлэх болон үйлдвэрлэх асуудлаар санал, мэдээлэл солилцов.
1896 онд Фритц Хоффманн-Ла Рошегийн үүсгэн байгуулсан тус компани нь орлогынхоо хэмжээгээр дэлхийд тавдугаарт бичигддэг эрүүл мэндийн компани бөгөөд хорт хавдрын эмчилгээний бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлэгч компани юм.