НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) МЕХАНИЗМЫН 48 ДУГААР ХУРАЛДААН ЖЕНЕВ ХОТНОО БОЛЖ БАЙНА
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн Ажлын хэсгийн 48 дугаар хуралдаан 2025 оны 1 дүгээр сарын 20-31-ний өдрүүдэд Женев хотноо болж байна. Энэ удаагийн хуралдаанаар нийт 14 улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцэнэ.
Манай төлөөлөгчид Итали, Боливи, Фижи, Казахстан, Египет зэрэг улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний илтгэлийн хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв. Хуралдаан үргэлжилж байна.