images

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2024-12-18

43

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Дмитрий Марьясинтай 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уулзав.
 
Уулзалтаар талууд Монгол Улс, НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай авто тээвэрчид, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах хүрээнд олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох боломжийн талаар санал солилцов.
 
Европын эдийн засгийн комисс нь 1947 онд байгуулагдсан, Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүс нутгийн таван комиссын нэг бөгөөд бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэм хэмжээ, стандарт, конвенцуудыг боловсруулан тогтоодог юм.