ШВЕЙЦАР ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО.
2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Швейцар дахь монголчуудын олон нийтийн байгууллагууд зорилго, түүхэн замнал, үйл ажиллагаагаа танилцуулж, нийтэд түгээх, сайн дурын байгууллагууд хоорондоо туршлага солилцох, шинэ үе залуучуудаа дэмжих, цаашдын хамтын ажиллагааг төлөвлөх, мэдээлэл өгөх талаар чуулган болов.
Тус чуулганы илтгэгчдийг дурдвал:
• Олон нийтийн байгууллага, олон улсын сайн дурын байгууллагын эрхзүйн орчин, нийгэмд оруулах хувь нэмэр, үр нөлөө, Б.Золбоо
• Монгол Соёлын Нийгэмлэг, Д.Дарьсүрэн
• GM STAR, Л.Батчулуун
• Женев дэх Монгол Хүүхдийн Нийгэмлэг, Ц.Батнасан
• Швейцар дахь Шагайн харваан салбар зөвлөл, Б.Ганбаатар
• Монгол Гэр нийгэмлэг, Б.Сүнжидмаа
• Швейцарийн франц хэлтэй нутаг дахь монголчуудын нийгэмлэг, Т.Жаргал
• Женевчүүдийн тусламж ТББ, Ч.Жавзандулам
• ТЭЗО хөгжмийн хамтлаг, Л.Энхжаргал
• МҮБХ-ны Европ дахь салбар холбоо, УЗ-ийн дарга Б.Саран
• Association sportive G976, Л.Оюунхүү, Ч.Баттөгс
• EPER – Permanences volantes, Д.Отгончимэг
• Номын клуб, Д.Болортуяа
• Швейцар дахь монгол бөхийн холбоо, Д.Дамдин зэрэг холбоод болон иргэд өргөнөөр оролцов.