images

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2024-12-13

35

Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Мужуудын зөвлөлийн (Council of State) гишүүн, Валэ мужийн Эдийн засаг, боловсролын сайд К.Дарбеллаи, Эдийн засгийн хэлтсийн дарга C.Дини нарыг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд, энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн хоёр талын айлчлал, арга хэмжээ, түүний дотор Валэ мужийн Мартини хотноо 9-10 дугаар сард зохион байгуулагдсан “Валэгийн үзэсгэлэн яармаг”-т Монгол Улс Хүндэт зочноор амжилттай оролцсоныг онцлон тэмдэглэв.

Талууд цаашид муж, аймгийн түвшинд хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, туршлага солилцох боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Швейцарын Холбооны Улс нийт 26 муж (canton)-аас бүрддэг Холбооны Улс бөгөөд баруун өмнөд хэсгийн Валэ муж аялал жуулчлал, хөдөө аж ахуй, инновацийн хөгжлөөр тэргүүлж буй мужуудын нэг юм.