БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Swiss Premium Education байгууллагын тэргүүн Alain Belizaire, Төв Азийн бүсийг хариуцсан төлөөлөгч М.Мөнгөншагай нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд тус байгууллагаас Швейцарын Холбооны Улсын боловсролын системийн онцлог, давуу тал болон өөрийн үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Талууд Монголын хүүхэд залуусыг Швейцарын их, дээд сургуульд суралцуулах, урт болон богино хугацааны сургалт, хөтөлбөрт хамруулах боломжийг нэмэгдүүлэх, муж улс, сургууль тус бүрээс санал болгодог тэтгэлгийн талаар мэдээлэл түгээх зэрэг боловсролын салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
Swiss Education Premium байгууллага нь Швейцар Улсын хэмжээнд 75 сургууль, институт, сургалтын байгууллагуудтай хамтран 300 гаруй сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна.