БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ ЗЭВСЭГ ХУРААХ БАГА ХУРЛЫН P6+P2 БҮЛГИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа 2024 оны 12 дугаар сарын 5-ны өдөр НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Татиана Воловаяа болон НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн албанаас зохион байгуулсан Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ)-ыг 2025 онд даргалах 6 улс: Итали, Япон, Казахстан, Кени, Малайз, Мексик болон ЗХБХ-ын 2024 оны сүүлийн дарга улс Израйл болон 2026 оны эхний дарга улс Монгол буюу ЗХБХ-ын P6+P2 бүлгийн албан бус уулзалтад оролцов.
Уулзалтаар талууд ЗХБХ-ын үйл ажиллагааг үр дүнтэй удирдан чиглүүлэх, ЗХБХ-ын залгамж чанар, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд даргалагч улсууд хэрхэн хамтран ажиллаж болох мөн ЗХБХ-ыг даргалах үеэрээ баримтлах тэргүүний зорилтууд зэрэг асуудлаар ярилцаж, санал мэдээлэл, туршлага солилцлоо.