БАЗЕЛЬ ХОТОД ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Бямба гарагт Базель хотноо консулын үйлчилгээ үзүүллээ.
Тус хотод оршин суугаа болон ойролцоох хотуудаас ирсэн 40 орчим иргэн нотариат, иргэний шинэчилсэн бүртгэл, гадаад паспортын захиалга зэрэг консулын үйлчилгээ авч, бусад асуудлаар зөвлөгөө мэдээлэл авлаа.